7012-3339
Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ

Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын болон Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтуудыг 2017 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна..
Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

Өргөдөл, анкет
Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
2 хувь зураг
Сургалтын төлбөр:

i. Брокер дилерийн чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
ii. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
iii. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2016 оны 4, 7, 12-р сар, 2017 оны 2 саруудад эрх нь дууссан, 2017 оны 4, 7-р саруудад эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулна. Мэргэжилтнүүдийн эрхийг дууссан сараас хойш 4 болон 6 жилийн хугацаагаар сунгана. Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Сургалтанд хамрагдах хүний тоо шаардлага хангасан үед сургалтыг эхлэхийг анхаарна уу.

Холбоо барих утас:
70123339, 96634132 /МҮЦАЭХ/
www.masd.mn

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd