7012-3339

ЧИГ ҮҮРЭГ

Манай холбооны эрхэм зорилго

Гишүүдийн болон хөрөнгө оруулагдын нийтлэг эрх ашгийг хамгаалж ёс зүйн стандартыг тогтоож шударга, ил тод, нээлттэй зах зээлийг бүрдүүлэн хөрөнгийн зах зээлийн тогтовортой хөгжлийг бий болгох.

Үндсэн үйл ажиллагаа

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үнэт цаасны зах зээл дэх анхны Өөрийгөө зохицуулах байгууллага /ӨЗБ/ болж үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.

Өөрийгөө зохицуулах байгууллага гэдэг нь төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх ба өөрийн гишүүн байгууллага болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн ёс зүй болон үйлчилгээний хэм хэмжээг тогтоож, түүнийг хэвшүүлэхэд чиглэдэг. Ингэснээр манай Холбоо нь мэргэжлийн оролцоог бий болгож хөрөнгийн зах зээл дэх итгэлийг бий болгон хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангах болно.

Өөрийгөө зохицуулах холбоонд тодорхой эрх үүргийг хүлээлгэн өгснөөр зах зээлийг түргэн шуурхай, үр ашигтай зохицуулах таатай орчныг бий болгодог. Мэргэжлийн ӨЗБ нь төрийн зохицуулах байгууллагыг бодвол харьцангуй уян хатан, өөрчлөлт шинэчлэлийг цаг алдалгүй гүйцэтгэх боломжтой ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон дадлага туршлага дээр суурилсан үнэлэлт дүгнэлт өгдгөөрөө давуу талтай юм.

Одоо МҮЦАЭХ нь ӨЗБ болсноор мэргэжлийн оролцогчдыг нэгтгэн, энэ салбарын оролцогч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, салбарын дуу хоолой нь болох том үүд хаалга нээгдсэн гэж үзэж байна.

Өөрийгөө зохицуулах байгууллагын хүрээнд:

  1. Өөрийн дотоод дүрэм, журмыг боловсруулж гишүүн байгууллагуудад хэвшүүлэх
  2. Мэргэжлийн ёс зүйн стандартыг тогтоож түүнийг нийт мэргэжилтнүүдэд дагаж мөрдүүлэх
  3. Өөрийн гишүүн байгууллагуудад зохих хяналт тавьж ажиллах

Мэргэжлийн холбооны хүрээнд:

  1. Мэргэшлийн эрх олгох сургалт зохион байгуулж мэргэшлийн эрх олгох
  2. Хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын нягт хамтын ажиллагааг дэмжиж ажиллах
  3. Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын талаар санал өгч оролцогч талуудтай хамтран ажиллах

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd