7012-3339

Хороо болон зөвлөл

Аудитын хороо

Л.Цэвээнравдан /МҮЦАЭХ-ны Аудитын хорооны дарга/

      Л.Цэвээнравдан нь Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит улс ардын аж ахуйн дээд сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, удирдлагын менежмент, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний чиглэлээр зохих мэргэшил эзэмшсэн.  Улсын болон хувийн хэвшилд нийтдээ 38 жил ажиллахдаа Материал-техник хангамжийн ерөнхий газар, БХЯ, цэргийн анги, байгууллага, Үндэсний статистикийн хороо, Ногоон зээлийн баталгааны сан, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон үнэт цаасны хөрөнгө оруулалтын сан, брокер-дилерийн компаниудад зохих удирдах тушаалд ажиллаж байсан.
МҮЦАЭХ-ны гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.

И-мэйл хаяг: tsravdan@yahoo.com

О.Оюун-Эрдэнэ /МҮЦАЭХ-ны Аудитын хорооны гишүүн/

      2001 онд МУ-ын ТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлагаар бакалаврын зэрэгтэй, 2003 онд Сан-францискогийн их сургуулийг Бизнесийн үнэлгээ, санхүүгийн загварчлалаар мэргэжлийн дипломтой төгссөн.

      2008-2011 онд “Хараа төв” ХХК-д Нярав, нягтлан бодогч, 2011  оноос өнөөдрийг хүртэл хугацаанд “Лайф тайм инвестмент ҮЦК” ХХК-д брокер, нягтлан бодогч, гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас Холбооны Аудитын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

И-мэйл хаяг: oyunerdene.ochir@gmail.com

Т.Цогтбаяр /МҮЦАЭХ-ны Аудитын хорооны гишүүн/

      1991-1994 онд Хөнгөн үйлдвэрлэлийн текникумыг Ноосон нэхмэлийн технологич мэргэжлээр, 1994-1999 онд Эдийн засаг, математикийн “Хан-Уул” дээд сургуулийг Бизнесийн удирдлага, Хэрэглээний математикч мэргэжлээр баклаврын зэрэгтэйгээр, 2004-2006 онд Тайваний Үндэсний Ченг Кунгийн их сургуулийг Бизнесийн удирдлагын олон улсын мастерын зэрэгтэйгээр тус тус суралцан төгссөн.

      1997-1998 онд “Гутал” ХК-д үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын туслахаар, 1998-1999 онд “Синус трейд” ХХК-д санхүүгийн менежерээр ажиллаж, компанийн санхүү нягтлан бодох бүртгэлийн ажлыг хариуцаж байсан. 1999-2004 онд Монгол улсын Үнэт цаасны хороонд туслах мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн болон үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчаар ажиллаж байв. 2006 оны 12 сараас 2008 оны 1 сар хүртэл “Жаст групп” ХХК-д төлөвлөлтийн менежер, төлөвлөлтийн албаны даргаар, 2007 оны 8 сараас “Мосдак” ХХК-г “Дэлгэрхангай Секюритис” ХХК-тай хамтран байгуулж, төслийн ахлах менежерээр, 2007 оны 11 сард үнэт цаасны Андеррайтер, Брокер, Дилерийн “Эф Си Икс” ХХК-г үүсгэн байгуулсан бөгөөд 2008 оны 11 сараас 2010 оны 8 сар хүртэл тус компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. 2008 оны 10 сараас одоог хүртэл kомпанийн удирдлага, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгөх, сургалт семниар зохион байгуулах түүнчлэн бизнесийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөгөө боловсруулах, хамтран хэрэгжүүлэх зорилготой “Опстра Эф Икс” ХХК-г үүсгэн байгуулсан бөгөөд 2011 оны 6 сараас Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгийн Зах Зээлийн газрын захирлаар, 2012 оны 12 сараас “Нэйшнл инвестмент менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2015 оны 11 дүгээр сараас Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “Ерөнхий аудитор”-оор  ажиллаж байна.

      Мөн 2011 оны 2 сараас 2015 оны 9 сар хүртэл Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр, 2015 оны 9 сараас Холбооны Аудитын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

И-мэйл хаяг: tsogtoo2001@yahoo.com

Ёс зүйн хороо

Г.Мөнх-Эрдэнэ /Ёс зүйн хорооны гишүүн/

      СЭЗДС-ийг бизнесийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн Нийгэмлэгийн тэргүүн, Гаүли ҮЦК-ийн хөрөнгө оруулалтын шинжээч, дилер, 2015 оны 9 сараас МҮЦАЭХ-ны Ёс зүйн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

      Олон Улсын Мэргэшсэн Санхүүгийн Шинжээч /CFA/-ийн II шатанд тэнцсэн. Хөрөнгийн зах зээл эхлэн сонирхогчдод зориулсан “Бодомж -1” номын зохиогч, багцын удирдлагын шинжээчдэд зориулсан “Багцын онол ба үр дүнгийн шинжилгээ” номын орчуулагч, “Хөрөнгийн зах зээл ба эдийн засгийн өсөлт”, “Актив, пассив багцын удирдлага”, “Компанийн засаглал”, “Зан төлвийн санхүү”-гийн чиглэлээр мэргэшсэн.

И-мэйл хаяг: munkh_erdene@gauli.mn

 Д.Ганзориг /Ёс зүйн хорооны гишүүн/

      2008 онд ШУТИС-ийн КТМС-ийг Санхүүгийн удирдлагаар баклаврын зэрэгтэй төгсөж, 2010 онд Санхүүгийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.

      2008 оноос өнөөдрийг “АСЕ энд Т капитал” ҮЦК ХХК-д дилер, гүйцэтгэх захирлаар, 2014 онд МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2015 оны 9 дүгээр сараас Холбооны Ёс зүйн хорооны гишүүнээр, “Норт эйшна инвестмент” ББСБ-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.

И-мэйл хаяг: ganzorig_511@yahoo.com

Сахилгын хороо

Л.Гантуяа /Сахилгын хороон дарга/

      2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг худалдааны менежер, зохион байгуулагч мэргэжлээр, 2005 онд МУЭЗИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр, 2007 онд МУЭЗИС-ийг Бизнесийн удирдлагаар цолтойгоор тус тус дүүргэсэн.

      1994-2002 онд “Эрдэнэст” брокерийн пүүст брокер, арилжааны брокероор, 2002-2008 онд “Аргай бэст” БДК-нд арилжааны брокер, дилерээр, 2009-2013 онд Капитал банкны Санхүү удирдлагын газарт бүртгэлийн мэргэжилтэн, Бизнес хөгжлийн газарт судалгаа, шинжилгээний мэргэжилтэн, бүтээгдэхүүн үйлчилгээ, маркетингийн мэргэжилтэнээр, 2013-2014 онд  АНУ-ын эрүүл мэндийн NSP компанид эрүүл мэндийн лидер зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2014 оноос өнөөдрийг хүртэл “Капитал Маркет Корпорац ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2015 оны 9 дүгээр сараас Холбооны Сахилгын зөвлөлийн даргаар сонгогдон тус тус ажиллаж байна.

И-мэйл хаяг: gantuya_l@yahoo.com

Н.Батжин /Сахилгын хорооны гишүүн/

      2007 оны 5 сард Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2012 оны 7 сард Их Британийн Глостерширийн Их Сургуулийг Бизнесийн Удирдлагаар Бакалавр цолтойгоор, 2013 оны 11 дүгээр сард Их Британийн Кардифф Метрополитен Их Сургууль (UWIC)-ийг Бизнесийн Удирдлагаар  Магистр цолтойгоор тус тус дүүргэсэн.

      2015 оны 4 дүгээр сараас одоог хүртэл “Азиа Пасифик Пропертис” ХК-ийн    Нэр Дэвшүүлэх Хорооны Дарга,  ТУЗ-ийн Хараат Бус Гишүүн “АзиаПасифик Секьюритис ҮЦК”  ХХК-ийн     ТУЗ-ийн Гишүүн, “Азиа Пасифик Секьюритис ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирлаар, 2015 оны 9 сараас МҮЦХЭР-ны Сахилгын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2014 оны 5 дугаар сараас2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Азиа Пасифик Секьюритис ҮЦК” ХХК-д Шинжээч, 2013 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд Их Британийн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан”-д дадлагажигчаар ажиллаж байжээ.

И-мэйл хаяг: batjin@mongolia-investment.com

Ш.Батжаргал /Сахилгын хорооны гишүүн/

      2010 онд СЭЗДС-ийг Нягтлан бодогч мэргэжлээр, 2013 онд Удирдлагын академид Төрийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан.

      2008 оноос өнөөдрийг хүртэл “Бумбат-Алтай” ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2013 оноос “Жавхлант хараа” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2014 оны 10 сараас МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2015 оны 9 дүгээр сараас Холбооны Сахилгын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

И-мэйл хаяг: batjargal_12@yahoo.com

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd