7012-3339

Гишүүнчлэл:

МҮЦАЭХ нь өмнө нь зөвхөн үнэт цаасны компаниудын гишүүнчлэлтэй байсан бол 2015 оны сүүлээр хөрөнгө оруулалтын менежментийн компанийг гишүүнээр элсүүлж, гишүүнчлэлийн хүрээгээ тэллээ. Энэхүү хөрөнгө оруулагчдын төлөөлөл нь Холбоонд нэгдсэнээр  хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бидний нэгэн зорилго биелэхэд таатай нөхцөл бүрдсэн юм.

Цаашид МҮЦАЭХ нь хөрөнгийн зах зээлийн салбарын бусад оролцогчдыг нэгтгэх тал дээр анхаарч ажиллах болно. Тухайлбал, кастодианы үйл ажиллагаа эрхлэгч банкууд Холбооны гишүүн болсноор кастодианы үйл ажиллагааны системийн архитектурыг дотоодын зах зээлд нийцүүлэн, зах зээлд оролцогч байгууллагуудтай хамтран ажиллахад хялбар болно.

Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржийн гишүүн 63 брокер, дилер, андеррайтерийн компаниудаас 47 нь тус Холбооны гишүүн, тэдгээрт 800 гаруй мэргэжилтнүүд ажиллаж, 460 орчим  мянган харилцагчдад үйлчилж байна.

update date: 2016.06.20

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd