7012-3339
Үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Зорилго

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчид, санхүүгийн зуучлагчдын үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүргэн хөгжүүлэх, хөрөнгийн зах зээл дэх шударга өрсөлдөөний орчинг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд оршино.

Хамтран ажиллах үндсэн чиглэл

  • Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, нэгдсэн зорилгын төлөө ажиллах;
  • Хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын өртөг зардлыг бууруулахын төлөө хамтран ажиллах;
  • Хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, дэд бүтцийг олон улсын жишигт хүргэх, арилжааны дараах мэдээллийн урсгалыг олон улсын стандартын дагуу явуулахад анхаарч, хамтран ажиллах;
  • Хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын мэдээллийн солилцоог нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулах, зах зээлийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, хэтийн төлөв, хөгжлийн бодлого тодорхойлоход нөлөөлөх зорилгоор талууд тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрч хамтран ажиллах;
  • Иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт мэдлэг, санхүүгийн боловсролыг сайжруулахын төлөө ажиллах, тухайлбал “Хөрөнгийн зах зээлийн долоо хоногийн өдөрлөг”-ийг жил бүр хамтран зохион байгуулах;
  • Хамтарсан сургалт, судалгааны ажил зохион байгуулж, зах зээлийн мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах;
  • Зах зээлийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхтэй холбогдуулан, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, мэргэжилтэн солилцох, сургалт семинар зохион байгуулах, олон улсын хурал семинарт хамтран оролцох.

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd