7012-3339
ГИШҮҮН ҮЦК-УУДАД МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖИЛИЙН ХӨЛСӨӨС ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

ГИШҮҮН ҮЦК-УУДАД МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖИЛИЙН ХӨЛСӨӨС ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

    “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А-18 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэхь заалт, Гишүүнчлэлийн журмын 3.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монголын Үнэт Цаасны арилжаа Эрхлэгчдийн Холбооны гишүүн үнэт цаасны компаниудад 2017 оны гишүүнчлэлийн жилийн хөлсөөс тус бүр 10 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр болсон байна.

Мөн эдгээр Үнэт цаасны компаниудаас 2016 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр

– 136 тэрбум төгрөгийн (32.6%) арилжааг “БиДиСЕК ҮЦК” ХК,
– 66 тэрбум төгрөгийн (16%) арилжааг “Новел инвестмент ҮЦК” ХХК,
– 63 тэрбум төгрөгийн (15.1%) арилжааг “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК,
– 46 тэрбум төгрөгийн (11%) арилжааг “Тэнгэр капитал ҮЦК” ХХК,
– 21 тэрбум төгрөгийн (5%) арилжааг “Ард секюритиес ҮЦК” ХХК нар тус тус гүйцэтгэсэн тул эдгээр ҮЦК-уудад

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А-19 дугаар тушаалаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 8.10.11 дэхь заалт, гишүүнчлэлийн журмын 3.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн энэ оны гишүүнчлэлийн хураамжаас 10 хувь хөнгөлөхөө мэдэгдэж хөнгөлөлтийн эрхийн бичгийг гардуулан өглөө.

    Дээрхи урамшууллыг Монгол Улсад үнэт цаасны арилжаа анх явагдсан өдөр буюу “Дилерүүдийн өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний үеэр олгосон бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, МҮЦАЭХолбоо хамтран хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар олон ажлууд хийхээр төлөвлөж байгаа юм.

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd