7012-3339
Эрх авсан мэргэжилтэнүүдийн тангараг өргөх үйл ажиллагаа боллоо

Эрх авсан мэргэжилтэнүүдийн тангараг өргөх үйл ажиллагаа боллоо

   Холбооноос 2016 оны 11 дүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 09-ны хооронд зохион байгуулсан  “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалт”-нд  нийт 66 мэргэжилтэн хамрагдсанаас Хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10,18,26-ны өдрүүдэд шалгалт авахад 54 мэргэжилтэн тэнцсэн байна.

   Эрх авсан мэргэжилтэнүүдийн тангараг өргөх үйл ажиллагааг анх удаа 2017 оны 02 дугаар сарын 10-ны  өдөр “МХБ” ТӨХК-ны байранд зохион байгууллаа.

   Энэхүү үйл ажиллагаанд Холбооны УЗ-ын дарга Б.Өлзийбаяр, ЕНБДарга Ц.Хуяг, СЗХ-ны Мэргэшлийн зөвлөлийн дарга Л.Энхтайван, гишүүн Т.Цогтбаяр, Холбооны Ёс зүйн хорооны гишүүд Г.Мөнх-Эрдэнэ,  Д.Ганзориг нар болон бусад мэргэжилтэнүүд оролцлоо.

   Мэргэжилтэнүүдэд  Холбооны “Ёс зүйн дүрэм”-ийг  танилцуулж,  тангараг өргүүлэн, Эрхийн үнэмлэх болон Ёс зүйн дүрмийг гардуулан өглөө.

   Өнөөдрийн байдлаар Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй 523 мэргэжилтэн байна.

Нийт мэргэжилтэнүүддээ цаашдийн ажилд нь амжилт хүсэе.

 IMG_7943IMG_7979IMG_7952IMG_7954IMG_7958IMG_7960IMG_7963IMG_7967IMG_7969

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd