7012-3339
“Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК-иудын үйл ажиллагаатай танилцах аялал боллоо

“Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК-иудын үйл ажиллагаатай танилцах аялал боллоо

МҮЦАЭХолбоо ӨЗБ болон “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК хамтран 10-р сарын 07-оос 08-ны өдрүүдэд “Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК-иудын үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгууллаа. Аялалд Холбооны удирдлагууд болон МХБ, Үнэт цаасны компанийн төлөөллүүд оролцож эдгээр компаниудын үйл ажиллагаа болон уурхайнуудтай танилцан цаг үеийн мэдээлэл авлаа.  
22310513_1947477902135742_4014956753453763581_n 22282025_1947477895469076_3549091330941623056_n (1)
22310508_10155747917548544_6458672875358559139_n 22279416_10155747917383544_8732775394600538174_n

Энержи Ресурс ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг. Тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн.
Ухаа худаг уурхай нь 2012 онд Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөс баталсан ТЭЗҮ-ийн тодотголын дагуу жилд 15 сая хүртэлх тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд түүхий нүүрс гаргадаггүй түүхий нүүрсээ баяжуулж боловсруулан өртөг шингээн борлуулдаг байна.
Ухаа худаг цогцолборын дэд бүтцийн шийдлийн хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц баригдаж, 2011 оны 9-р сард ашиглалтад орсон. Энэхүү цахилгаан станц уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна. Монголдоо анх удаа дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боссон уг цахилгаан станц говь нутгийн байгалийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэлттэй ашигладаг. Цахилгаан станц ашиглалтад орсноор нийт 140 гаруй ажлын байр шинээр бий болсны 30 орчим хувьд орон нутгийн иргэд ажиллаж байна.

udb4 nbu7

Тавантолгой ХК буюу бидний нэрлэж заншсанаар жижиг Тавантолгой ХК нь Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй энэхүү компанийн 51%-г орон нутаг, 49%-г хувийнхан эзэмшдэг. Энэ оны 9-р сарын байдлаар манай улсын нүүрсний нийт экспортын 13%-г Тавантолгой ХК гаргасан байна. Одоо 4-р ам болон 8-р амынхаа хоорондох талбайн хөрс хуулалт хийж байгаа юм байна. Нүүрсний үнэ өссөнтэй холбоотой энэ оны хагас жилийн байдлаарх цэвэр ашиг нь өнгөрсөн оны бүтэн жилийн цэвэр ашгаас давсан бөгөөд хувьцааны үнэ нь он гарснаас 200% гаруй өссөн үзүүлэлттэй байна. Мөн Тавантолгой ХК нь Ноогдол ашиг тогтмол тараадаг компаниудын нэг юм.
f1539af7794e7e2a3f673c54141fa21f_17 649cc8ec74c8f711a9602f31347526fb_17

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2010 онд “Эрдэнэс -Таван толгой ХК-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн бөгөөд Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Зуун хувь төрийн өмчит ” Эрдэнэс-Таван толгой” ХК -ийн үйл ажиллагааг дан монголчууд удирддаг гэдгээрээ бусад уурхайгаас ялгардаг. Орон тооны 640 монгол ажилтантай, гэрээгээр 3000 гаруй монгол иргэд хамтран ажилладаг.
Эрдэнэс Тавантолгойн уурхай сардаа Баруун, Зүүн Цанхи ордоос нийлээд 1 сая орчим тонн нүүрс олборлож байгаа гэнэ. Уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Тус уурхай нь Баруун Цанх, Зүүн Цанхаас олборлолтоо түлхүү хийж байгаа ба энэ 2 хэсгээс олборлосон нүүрс нь шаталт өндөртэй сайн чанарын нүүрс юм.

download 12804840_1158817047461655_8659115695476115047_n

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd