7012-3339
“НОГООН СУМ” ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ЭХЭЛНЭ

“НОГООН СУМ” ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ЭХЭЛНЭ

Иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх болон хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох тухай мэдээллийг олон нийтэд богино хугацаанд сонирхолтой, үр дүнтэйгээр хүргэх үүднээс “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-тэй хамтран “Ногоон сум” реалити шоуг зохион байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн орон даяар нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Уг реалити шоу нэвтрүүлэгт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаагүй олон нийтийн төлөөлөл болох 5 оролцогч оролцох бөгөөд мэргэжлийн зөвлөх байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр “Монголын хөрөнгийн бирж” дээрээс үнэт цаас худалдан авч оролцоно. Нэвтрүүлэг нь тус бүр 40 минут үргэлжлэх 7 удаагийн дугаараас бүрдэх бөгөөд нэвтрүүлгийн эцэст хөрөнгө оруулалтын багцаа хамгийн ихээр өсгөсөн оролцогч нь ялагч болно.

Хөрөнгийн зах зээл нь зах зээлийн ерөнхий төлөв байдал болон хувьцаат компанийн үйл ажиллагаатай уялдан өсч буурч тогтмол хэлбэлздэг бөгөөд үнэт цаасанд хөрөнгө оруулснаар оролцогчдын хөрөнгө оруулалтын багц нь өсөх, буурах аль аль нь магадлалтай юм. Нэвтрүүлэг нь зах зээлийн ач холбогдол, хөрөнгөө өсгөх боломжийг төдийгүй мөн эрсдэлийг нь ч үнэн бодитоор үзэгчдэд хүргэх зорилготой билээ.

Иймд та бүхэн “Ногоон сум” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаарыг 2017 оны 12 сарын 11-ний Даваа гарагаас эхлэн долоо хоног бүр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /MNB/-ээр хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж ТӨХК

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd