7012-3339
2017 ОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2017 ОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монголынн Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Арилжаа Төлбөр Тооцоо ХХК хамтран Шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр өнгөрч буй 2017 онд болж өнгөрсөн үйл явдлын алдаа, оноог дэнсэлж ажил, үйлчилгээгээрээ бусдыгаа манлайлсан компани, мэргэжилтнүүдийгээ шилдгээр шалгаруулан шагналаа.

МҮЦАЭХолбооноос хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан, харилцагчдадаа чанартай үйлчилгээ үзүүлж, шинэ бүтээгдэхүүн амжилттай гаргасан тул үнэт цаасны зах зээлийн 2017 оны “Шилдэг үнэт цаасны компани”-аар “Стандарт Инвестмент ҮЦК”-г, хөрөнгийн зах зээлийг гадаад улс орнуудад сурталчлан таниулан, Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үнэт цаасны зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул “Мирэ эссет секьюритис монгол ҮЦК” ХХК-г өргөмжлөлөөр, 2017 оны “Шилдэг мэргэжилтэн”-ээр “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Дилер Д.Мөнхбатыг, Өөрийн эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай ажилласныг нь үнэлж Холбооны өргөмжлөлөөр “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн Б.Энхтуяаг, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Хөрөнгийн зах зээлийн тэргүүний ажилтан” тэмдгээр “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Арилжааны хэлтсийн ахлах ажилтан О.Одбаяр, “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-ийн Дилер Б.Эрдэнэжаргал, “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн мэргэжилтэн Ө.Даваасүрэн, Г.Гэрэлт-Од нарыг, Санхүүгийн Зохицуулах Хорооны “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн Ш.Шинэбаярыг, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-аас МУ-ын Сангийн яамны жуух бичгээр О.Мэнджаргал, Н.Цэнгүүнбаяр, Монгол банкны Санхүү банкны тэргүүний ажилтанаар А.Ганзориг нарыг тус тус шагналаа.

Нийт мэргэжилтнүүд болон компаниуддаа цаашдын ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

IMG_5513IMG_5508IMG_5497IMG_55051birj2birjbirj1att2

att1attfrc

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd