7012-3339
МҮЦАЭХолбооны XIX хурал хуралдлаа. 

МҮЦАЭХолбооны XIX хурал хуралдлаа. 

   Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Холбооны дүрмийн дагуу 2018 оны ээлжит бүх гишүүдийн XIX хурлыг 2018 оны 03-р сарын 02-ны өдрийн 14.00 цагт Төв шуудангийн 4 давхрын хурлын танхимд 65 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

   Энэ удаагийн хурлын онцлог:

   Холбоо өмнө нь үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн гишүүчлэлтэй байсан бол энэ жил шинээр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК мэргэжлийн гишүүнээр, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК хамтрагч гишүүнээр элссэн нь Мэргэжлийн байгууллагуудын нэдмэл байр суурийг хадгалах, нэгдсэн зорилготой түүнийхээ төлөө нийтээрээ явдаг, Мэргэжлийн Холбооны дуу хоолойг улам хүчтэй болгох, Холбооны үйл ажиллагааны цар хүрээг нэмэхэд нэг алхамаар урагшилж буйн илрэл юм. 

   

Хурлаар Холбооны Ажлын албанаас гишүүддээ 2017 оны тайлангаа тайлагнан 2018 оны төсөв болон үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулсан бөгөөд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ёс зүйн хорооны гишүүдийг сонгох сонгууль болов.

   Холбоо Удирдах зөвлөлийн ердийн гишүүнд 11 хүн, хараат бус гишүүнд 4 хүн, Хяналтын зөвлөлийн гишүүнд 3 хүн, Ёс зүйн хорооны гишүүнд 5 хүн нэр дэвшсэнээс Удирдах зөвлөлийн ердийн гишүүнд 8 хүн, хараат бус гишүүнд 3 хүн, Хяналтын зөвлөлийн гишүүнд 3 хүн, Ёс зүйн хорооны гишүүнд 3 хүнийг гишүүдийн олонхийн саналаар сонголоо. Үүнд:

Удирдах зөвлөлийн гишүүнээр

  1. Болд овогтой Өлзийбаяр/Ард капитал ҮЦК/-93%
  2. Нарангэрэл овогтой Батгэрэл/БиДиСЕК ҮЦК/-93%
  3. Цэдэндамба овогтой Хуяг/Гацуурттрейд ҮЦК/-63%
  4. Батаа овогтой Батсайхан/Тулгат чандмань баян ҮЦК/– 85%
  5. Гаанжуур овогтой Алтансүх/Блүмсбюри секюритис ҮЦК/-85%
  6. Энхсайхан овогтой Амарбаясгалан/Голомт капитал ҮЦК/-67%
  7. Чулуунбаатар овогтой Хандаа/Ард секюритиз ҮЦК/-78%
  8. Шагдар овогтой Лхагва/Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК/-89%-ийн саналаар ердийн гишүүнээр 
  9. Жалцан овогтой Цэдэнрагчаа/УИХ-ын тамгын газар/-81%
  10. Хангай овогтой Алтай/Монголын хөрөнгийн бирж/-93%
  11. Бадрал овогтой Мөнхдөл/Cover mongolia/67% хувийн саналаар хараат бус гишүүнээр тус тус сонгогдлоо.

Хяналтын зөвлөлийн гишүүнээр

  1. Доржпүрэв овогтой Мөнхбат/Голомт капитал ҮЦК/-96%
  2. Жамбал овогтой Очирсүх/Дархан брокер ҮЦК/-96%
  3. Мягмар овогтой Бүрэнбаяр/Санар ҮЦК/-96% хувийн саналаар тус тус сонгогдлоо.

Ёс зүйн хорооны гишүүнээр

  1. Билэгт овогтой Тамир/Ард санхүүгийн нэгдэл/-74%
  2. Цанлиг овогтой Чанцал/Гаүли ҮЦК/-81%
  3. Намжил овогтой Улаанхүү/Стандарт Инвестмент ҮЦК/-56% хувийн саналаар тус тус сонгогдлоо.

   Холбооны Удирдах зөвлөлөөс бүх гишүүдийн дунд явуулсан эчнээ санал асуулгын дүнг үндэслэн Холбооны Дүрмийн 17.5 дахь заалтыг “Их хуралд оролцогч нь тогтоосон гишүүний татварын өглөгтэй нөхцөлд сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэх эрхгүй бөгөөд Холбооны Их хурлаар хэлэлцэх аливаа асуудалд саналын эрхтэй байна.” Мөн 17.2 дахь заалтыг “Холбооны Их хурал нь гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болно.” хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар Холбооны 2018 оны гишүүний татварын хэмжээг 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөгөөр тогтоолоо.


Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны XIX хурал 2018.03.02

ТАЙЛАН ХАРАХ

  • Холбооны 2017 оны үйл ажиллагааны тайланг ЭНД дарж харна уу? 
  • Холбооны 2017 оны Сургалтын тайланг ЭНД дарж харна уу? 
  • Холбооны 2017 оны санхүүгийн тайлан болон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ЭНД дарж харна уу?  

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd