7012-3339
МҮЦАЭХолбооны Удирдах Зөвлөлийн даргаар Б.Өлзийбаяр дахин сонгогдлоо.

МҮЦАЭХолбооны Удирдах Зөвлөлийн даргаар Б.Өлзийбаяр дахин сонгогдлоо.

МҮЦАЭХолбооны бүх гишүүдийн XIX хурал 2018 оны 03-р сарын 02-ны өдөр болсон бөгөөд уг хурлаар Удирдах Зөвлөлийн гишүүдээ шинээр томилсон. Шинээр томилогдсон Удирдах Зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр анхны хурлаа хийсэн бөгөөд уг хурлаар Удирдах зөвлөлийн даргаа сонголоо.

МҮЦАЭХолбооны Дүрмийн 20.1.5; 22.1 дэх заалтын дагуу Удирдах Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Удирдах Зөвлөлийн даргаар Болд овогтой Өлзийбаярыг томилсон бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Гүйцэтгэх захирлаар Цэдэндамба овогтой Хуягийг үргэлжлүүлэн үүрэгт ажилд нь томилов. Мөн Бодлогын хороо, Өөрийгөө зохицуулах хороо, Үнэт цаасны боловсролын хорооны гишүүдийг шинээр томиллоо.

Холбооны Дүрмийн 26 дахь заалтын дагуу Бодлогын хорооны гишүүдийг дараах бүрэлдэхүүнээр томилов.

Дарга:

  • Энхсайхан овогтой Амарбаясгалан

Гишүүд:

  • Жалцан овогтой Цэдэнрагчаа
  • Болд овогтой Өлзийбаяр
  • Бадрал овогтой Мөнхдөл
  • Чулуунбаатар овогтой Хандаа

Холбооны Дүрмийн 25 дахь заалтын дагуу Өөрийгөө зохицуулах хорооны гишүүдийг дараах бүрэлдэхүүнээр томилов.

Дарга:

  • Бадрал овогтой Мөнхдөл

Гишүүд:

  • Гаанжуур овогтой Алтансүх
  • Жалцан овогтой Цэдэнрагчаа
  • Шагдар овогтой Лхагва
  • Батаа овогтой Батсайхан

Холбооны Дүрмийн 27 дахь заалтын дагуу Үнэт цаасны боловсролын хорооны гишүүдийг дараах бүрэлдэхүүнээр томилов.

Дарга:

  • Нарангэрэл овогтой Батгэрэл

Гишүүд:

  • Цэдэндамба овогтой Хуяг
  • Хангай овогтой Алтай
  • Бадрал овогтой Мөнхдөл
  • Энхсайхан овогтой Амарбаясгалан

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd