7012-3339
“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛСНЭЭР ЭДИЙН ЗАСАГТ ГАРАХ ҮР ДҮН” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛСНЭЭР ЭДИЙН ЗАСАГТ ГАРАХ ҮР ДҮН” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, зах зээлд оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубтэй хамтран “Хөрөнгийн зах зээлийг тэлснээр эдийн засагт гарах үр дүн” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болох МХБ, ҮЦТХТ, АТТ, МҮЦАЭХолбоо, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб зэрэг байгууллагууд оролцож, хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гарц ба бодлого, өөрийгөө зохицуулах байгууллага ба мэргэжлийн байгууллагуудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо түүний үр нөлөө зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн явцад оролцогч байгууллагууд төлбөр тооцооны Т+2 системийг яаралтай нэвтрүүлэх, хувийн тэтгэврийн сан гэх мэт дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бий болгох, хөрөнгө оруулагч иргэдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын давуу тал, мөн чанарыг ойлгуулах, төрийн зүгээс үнэт цаас гаргагчдыг татварын бодлогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх нь зах зээлийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэйг онцолсон бөгөөд цаашид дээрх асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд талууд хамтран ажиллахаар боллоо.

Оролцогчид:

_MG_2831
зүүн гар талаас

  • Ж.Байгалмаа /ҮЦТХТ-ын МТСОНХАлбаны Олон нийттэй харилцах ахлах ажилтан/
  • Э.Амарбаясгалан /Голомт капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал/
  • Ч.Ганхуяг /Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал/
  • Х.Алтай /МХБ-ийн гүйцэтгэх захирал/
  • Б.Өлзийбаяр /МҮЦАЭХолбооны УЗ-ийн дарга/
  • О.Эрдэнэгэрэл /Арилжааны төлбөр тооцоо ХХК-ийн гүйцэтгэх захирал/
  • Ж.Цэдэнрагчаа /МҮЦАЭХолбооны УЗ-ийн гишүүн/

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс оролцогчид:

_MG_2860

  1. Б.Болор-Эрдэнэ /Үндэсний шуудан сонин/
  2. Э.Мөнхцэцэг /www.itoim.mn/
  3. Б.Ариунзаяа /МОНЦАМЭ/
  4. Ш.Цогзолмаа /www.newspress.mn/
  5. Б.Дөгөөнзул /Bloomberg/
  6. Т.Жанцан /www.ass.mn/
  7. Б.Баяртогтох /Засгийн газрын мэдээ сонин/
  8. Д.Баяржаргал /Монголын радио/
  9. Б.Болд /www.gereg.mn/
  10. Ц.Соёлмаа /www.hunnu.mn/
  11. Б.Содгэрэл /МУИС-Сэтгүүл зүй ангийн оюутан/

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd