7012-3339
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2017 он хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын хувьд маш таатай жил боллоо. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшны өсөлт, ОУВС-ийн хамтран хэрэгжүүлж эхлүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж 2016 онд 1.2% болоод байсан эдийн засгийн өсөлт 5.1% болж, гадаад худалдаа болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч, төсвийн алдагдал буурч, гадаад валютын цэвэр нөөц нэмэгдсэнээр валютын ханш тогтворжсон зэрэг макро эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарлаа. Энэ нь манай зах зээлийн голлох индексүүд өсөх, зах зээлийн үнэлгээ түүхэн дээд амжилтаа тогтооход нөлөөлсөн билээ. Түүнчлэн, манай гишүүн байгууллагуудын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд хийгдсэн АПУ ХК- ийн бүтцийн өөрчлөлт, Itools, Анд-Энерги, LendMN, олон жилийн дараа гарсан компанийн өрийн бичиг болох “Сүү” бонд зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд нь сүүлийн хэдэн жил идэвх султай байсан хөрөнгийн зах зээлийг сэргээхэд хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй.

2016 оны бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн хугацаанд Өөрийгөө зохицуулах байгууллага болох МҮЦАЭХ-ны үнэт цаасны зах зээл дээрх мэргэжлийн оролцогчдын байр суурийг бататгах, нөлөөллийг өсгөх, үнэт цаасны зах зээлтэй холбоотой аливаа шийдвэр гаргалтад мэргэжлийн оролцоог хангаж, мэргэжлийн дуу хоолойг хүчтэй болгох тал дээр голлон анхааран ажилласан болно. Энэ ажлын хүрээнд Холбоог таниулах, сурталчлахын тулд олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарынхантай нягт ажилласан бөгөөд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клуб, NTV, Mongol HD, Eagle, Bloomberg TV, бүхий л өдөр тутмын сонинтой хамтран ажилласан. МҮОНТВ-тэй хамтран “Ногоон сум” хөрөнгийн зах зээлийн реалити шоуг хийж 2 сарын турш орон даяар нэвтрүүлэн олны хүртээл болгосон нь маш олон иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.

Ингэж олон нийтэд хөрөнгийн зах зээл болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбооны байр суурийг сурталчилж таниулсны үр дүнд санхүүгийн зах зээл, тэр тусмаа үнэт цаасны зах зээлтэй холбоотой аливаа шийдвэр гаргалтад мэргэжлийн оролцоог хангадаг болж байна. 2 Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Санхүүгийн зах зээлийн “2025 хөтөлбөр”- ийн ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн ажлын дэд хэсэгт Холбооны төлөөлөл тус тус оролцон ажиллаж байна. Мөн Сангийн яамны хүсэлтээр ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол улсын санхүүгийн зах зээлийн стратеги төлөвлөгөө боловсруулах төсөл”-д Холбоо идэвхтэй оролцож мэргэжлийн санал, дүгнэлтээ хүргэсэн билээ.

Түүнчлэн, гишүүн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулах, үнэт цаасны зах зээлийг зохицуулах журмуудад гишүүдийн эрх ашгийг хамгаалсан саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, спорт, аялал, ХК-ийн аян зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж гишүүдийн хоорондын хамтын ажиллагаа, ойлголцлыг гүйнзгийрүүлэх тал дээр ажилласан болно.

Хөрөнгийн зах зээлд олон эерэг ажлууд хийгдэж байгаа ба цаашид улам анхаарах, хийж хэрэгжүүлэх ажлууд нилээдгүй байна. Нэн тэргүүнд үнэт цаасны зах зээлийн оролцогч байгууллагуудын дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулагчдад онлайн арилжаанд оролцох боломжийг хангах, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтарч “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн арилжааг эхлүүлэх, төрийн өмчит компаниудын өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр хийх, татварын таатай орчин бүрдүүлэх тал дээр ажиллах шаардлагатай байгаа билээ. Дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд Холбоо эхний ээлжийн санхүүжилтийг гарган IT хангамжийн компаниудтай уулзан, программын даалгавар боловсруулах, саналууд хүлээн авах ажлуудыг эхлүүлсэн байгаа бөгөөд өмч хувьчлал, татварын таатай орчин бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудад хандаад байгаа билээ.

Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн 2 жилийн хугацаанд бид бүгдийн санаачилж хэрэгжүүлсэн ажлуудыг дэмжиж, ямагт баттай ар тал байж ирсэн гишүүн байгууллагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүгдийн урмын үгс, дэмжлэг, нэгдмэл байр суурь үгүйгээр Холбооны нөлөөлөл, нэр хүнд өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан бизээ. Мөн МҮЦАЭХ –ны Хүндэт Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Д. Цогтбаатар танд бидний ажлыг ойлгож дэмжиж байдагт талархснаа илэрхийлэхийн сацуу ирээдүйд энэ сайхан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.

Цаашид Монгол улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд, мэргэжлийн холбооны байр суурь, мэргэжлийн дуу хоолойг хүчтэй болгох, шийдвэр гаргалтад мэргэжлийн оролцоог хангуулахын төлөө бүгдээрээ хамтран ажиллацгаая!

Удирдах Зөвлөлийн дарга
Болдын ӨЛЗИЙБАЯР

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd