7012-3339
“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ”-ын гэрчилгээ олгох сургалт 05-р сарын 25,26-ны өдрүүдэд болно.

“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ”-ын гэрчилгээ олгох сургалт 05-р сарын 25,26-ны өдрүүдэд болно.

МҮЦАЭХолбоо нь ТУЗ-ийн гишүүн, удирдах ажилтнуудад зориулсан “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ”-ыг 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байхаар хуульчилж өгсөн. МҮЦАЭХолбоо нь Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Сургалтын агуулга нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулагдаж, батлагдсан сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулах болно.

Сургалтанд хамрагдснаар Та:

  • Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд
    Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,
    Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,
    Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага,
    ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,
    Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,
    ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана.
    2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн ТУЗ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хангагдана.
  • Сургалтад хамрагдсанаар ГЭРЧИЛГЭЭ олгогдох бөгөөд төгсөгчдийн мэдээллийг КЗҮЗ-ийн мэдээллийн санд бүртгэгдэж олон нийтэд мэдээллэх болно.
    Анги бүрдэлт: 10-15 хүн

    Бүртгүүлэх

    Төлбөрийн мэдээлэл:
    Сургалтын төлбөр: 250,000 төгрөг
    Хүлээн авагч Төрийн банк: 1021 0017 2091 /MNT/
    Хүлээн авагчийн нэр: МҮЦАЭХ
    Гүйлгээний утга: Овог нэр, Утасны дугаар, КЗ сургалт

    Утас: 7012-3339, 96634132, 96070690
    Цахим шуудан: info@masd.mn
    Сургалт зохион байгуулах газрыг тухайн үед зарлана.

    mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd