7012-3339
Үнэт цаасны анхны давхар бүртгэл зөвшөөрөгдлөө

Үнэт цаасны анхны давхар бүртгэл зөвшөөрөгдлөө

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ресурс Девелопмент” корпорэйшн (ERD.TO) -ийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4,000,000 ширхэг хүртэлх үнэт цаасыг бүртгэхийг зөвшөөрлөө.

Ийнхүү, Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлж байгаагийн зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэгэн шатаар ахиулж, дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd