7012-3339
ҮЦЗЗ-д мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслол боллоо

ҮЦЗЗ-д мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслол боллоо

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо/МҮЦАЭХ/-оос зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалт”-д хамрагдан шалгалтандаа тэнцсэн 133 мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Blue Sky Tower-ийн Topaz танхимд зохион байгуулагдлаа.

Ёслолд Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн, МҮЦАЭХ-ны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, СЗХ, Мэргэшлийн зөвлөлийн дарга Л.Энхтайван болон тангараг өргөх мэргэжилтнүүд, албаны бусад төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 14-25-ны хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 147 мэргэжилтэн хамрагдан СЗХ-ны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлөөс зохион байгуулсан 05 дугаар сарын 28,30-ны өдрүүдийн шалгалтад тэнцсэн 73 мэргэжилтэн шинээр эрх авснаас 58 мэргэжилтэн Хөрөнгө оруулалтын ажил, үйлчилгээ явуулах эрх, 15 мэргэжилтэн Үнэт цаасны зуучлалын ажил, үйлчилгээ явуулах эрх авсан бол 60 мэргэжилтэн Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрхийг аттестатчилсан. Одоогоор нийт 2200 гаруй мэргэжилтэн үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх авснаас өнөөдрийн байдлаар эрх нь хүчинтэй 586 мэргэжилтэн байна.

Тангараг өргөх ёслолын үеэр Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн, МҮЦАЭХ-ны ерөнхийлөгч Д.Цогтбаатар “Иргэд хувьцаа эзэмшдэг болох нь хөрөнгөтэй болох эх үүсвэр. Үүнийг мэргэжлийн ёс зүйтэй, ур чадвартай залуус илүү далайцтай хийнэ гэдэгт итгэлтэй байна. Үнэт цаасны салбарт ажиллах мэргэжилтнүүд олон нийтийг гэгээрүүлэх, мэдээллийг түгээхэд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна” гэв. СЗХ, Мэргэшлийн зөвлөлийн дарга Л.Энхтайван “Өнгөрсөн оноос эдийн засаг сэргэж байгаагын хэрээр Хөрөнгийн биржийн арилжаа өсч байна. Энэ зах зээлд орчин үеийн шинэ технологийн дэвшил нэвтэрч байгаа нь сайн хэрэг. Өмнө нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалттай хуулийн этгээд оролцох эрх нь хаалттай байсан. Харин одоо Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Түүнчлэн одоо гадаадын хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалж эхэлж байгаа зэрэг олон сайн алхмууд хийгдэж байгаа юм. Тиймээс мэргэшсэн мэргэжилтнүүдээ шингээхгүй байх вий гэх болгоомжлол илүүц зүйл” хэмээв. Ийнхүү санхүүгийн салбарын тулах цэг Хөрөнгийн зах зээлд мэргэшсэн мэргэжилтнүүдийн орон зай тэлсээр байгаа нь энэ салбарын хөгжлийн хөшүүрэг гэдгийг МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр тодотгов.

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх шинээр авсан мэргэжилтнүүд нь мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн зарчим, мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг тогтоох, дагаж мөрдөх, ёс зүйн зөрчилтэй холбогдон үүсэх бусад харилцааг МҮЦАЭХ-ны “Монголын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтэний баримтлах ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт”-ыг баримтлан ажиллахаар болов. Дашрамд дурдахад МҮЦАЭХ болон CFA Institute-ийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх мэргэжлийн ёс зүйн стандартад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CFA Institute-ийн ёс зүйн стандарттай адил ёс зүйн зарчим, хэм хэмжээг тусгаж өгсөн.
http://masd.mn/wp-content/uploads/files/asset_manager_code_of_professional_conduct_mongolia.pdf

Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд болох зах зээлийн үнэлгээ, хувьцааны арилжааны хэмжээ, шинээр үнэт цаас гаргаж буй компаниудын тоо өмнөх онуудын мөн үеүдтэй харьцуулахад өндөр өсөлттэй байгаа нь зах зээлд оролцогчдын хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэсэнтэй холбоотой юм. Сүүлийн нэг жилд 4 компани шинээр хувьцаа гаргаж, 1 компани бонд, 1 компани МХБ дээр давхар бүртгэл хийгдэж амжилттай арилжигдаж байгаа нь зах зэлийн үнэлгээ өсөхөд чухал нөлөө үзүүлж байна.

_MG_4032 _MG_4116
IMG_4047 IMG_4046

IMG_4057 IMG_4055

_MG_4115 _MG_4113

_MG_4111 _MG_4109

_MG_4105 _MG_4104

_MG_4093 _MG_4082

_MG_4081 _MG_4080

_MG_4066 _MG_4025

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd