7012-3339
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулна

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулна

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн захирал Б.Ганхуяг мэдээлэл өгч байна. Тэрбээр “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК Владивостокоор дамжуулан нүүрсээ борлуулна гэв.

Мөн дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулахаар болсон талаараа мэдээлэв. Анх удаа бизнесийн байгууллага тэр дундаа төрийн өмчид аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг байгуулж байгаа нь энэ бөгөөд зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм байна.

Олон нийтийн зөвлөл 9 гишүүнтэй байх ба олон нийтийн оролцоог хангасан байдлаар иргэдийн дундаас нэр дэвшүүлэх санал асуулга явуулах хэлбэрээр шалгаруулах юм байна. Ингээд нэр дэвшүүлэх болон сонгон шалгаруулахад тус тус 14 хоног зарцуулах юм байна.

Олон нийтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг ЭНД дарж харна уу?

Үүнээс гадна ажлын байрны зарыг тогтмол мэдээлж, нээлттэй сонгон шалгаруулж авна. Мөн нүүрс худалдан авагчийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, борлуулалтын гэрээг ил болгож байгаа гэдгийг мэдээллээ.


“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

(энэ оны эхний хагас жилийн байдлаар)

– 952 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.9 сая тонн нүүрс борлуулсан.
– Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй.
– Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
– 2017, 2018 онд Хөгжлийн Банк болон Хятад улсын Чалко компанийн зээлийг бүрэн барагдуулсан.
– Энэ онд Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, албан ёсоор Монголын хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй компани болсон.
– 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
– Ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг 5 хувиар нэмж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг 2 дахин өсгөсөн.
– Цаашид борлуулалтын хүчин чадлыг 13 сая тоннд хүргэнэ.
– Гашуун-Сухайт- Ганц мод чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн санхүүжүүлэн ажиллана.
– Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем нэвтрүүлнэ.

Эх сурвалж: www.gogo.mn

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd