7012-3339
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 04 сарын 11-ий өдрийн 116 дугаар тогтоолоор тухайн өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 хувьцааг олгохоор шийдвэрлэсэн билээ. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд зарим үнэт цаасны компани, мэргэжилтнүүд ард иргэдийн дунд “ирэх оноос өмнө дансаа нээлгэхгүй бол ногдол ашиг өгөхгүй” хэмээн ташаа мэдээлэл тарааж, төөрөгдөл үүсгэж байгаа, мөн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл аваагүй зарим этгээдүүд хууль бус үйл ажиллагаа явуулан, иргэдэд хохирол үзүүлж болзошгүй байгаа тул Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос нийт ард, иргэддээ дараах мэдэгдлийг хүргэж байна. Үүнд:

1. Үнэт цаасны компани сонгохдоо тухайн компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохицуулах үйл ажиллагаа эрхлэх Тусгай Зөвшөөрөл авсан эсэх, тогтмол үйл ажиллагаа явуулж буй эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна. Та доорхи холбоосоор МҮЦАЭХ-ны гишүүнчлэлтэй, Тусгай Зөвшөөрөл нь хүчин төгөлдөр үнэт цаасны компаниудын жагсаалтыг харж сонголтоо хийхийг зөвлөж байна.

• МҮЦАЭХолбооны гишүүн байгууллагуудын жагсаалт – ХАРАХ

2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд ажиллаж мэргэжилтэн нь энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос эрх авсан байна.” хэмээн заасны дагуу МҮЦАЭХ-ноос үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүдэд “Монгол Улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх” олгодог юм. Иймд иргэн Та дансаа нээлгэхдээ тухайн мэргэжилтнийг үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна. Та доорхи холбоосоор Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхтэй мэргэжилтнүүдийн жагсаалтыг харж сонголтоо хийхийг зөвлөж байна.

• Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхтэй мэргэжилтнүүдийн жагсаалт – ХАРАХ

Хэрэв та МҮЦАЭХ-ны гишүүн үнэт цаасны компани эсвэл үнэт цаасны салбарт мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол өөрийн өргөдөл, гомдлыг МҮЦАЭХ-ны Ёс зүйн хороонд бичгээр эсвэл info@masd.mn цахим шуудангаар ирүүлнэ үү. Ёс зүйн хороо нь таны өргөдөл, гомдлыг хүлээн авч судалсны үндсэн дээр ёс зүйн зөрчил үүссэн эсэх талаар дүгнэлт гаргаж, зохих хууль, дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэх болно.

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО
өөрийгөө зохицуулах байгууллага
2018.09.12

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd