7012-3339
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулав.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулав.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо өнөөдөр Санхүүгийн Зохицуулах Хороотой Хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Хорооны мэдээллийн танхимд болсон ба ажиллагааг нээж Хорооны дарга С.Даваасүрэн үг хэлсэн юм. Гэрээнд Хороог төлөөлж Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Холбоог төлөөлж Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр нар гарын үсэг зурав.

IMG_6193edi

Хорооны дарга С.Даваасүрэн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд гарч буй өсөлт, нааштай үр дүнгүүд, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тоймлон дурдаад, ийм үед зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нягтруулах нь өсөлтийг дэмжин, хөгжлийн эрчийг тэтгэх нэгэн хөшүүрэг болохыг дурдав. Тэрээр, хамгийн гол нь нэгэн сэтгэл, нэгэн зорилгын дор, нэгэн цагт, нэгэн газарт хамтдаа зогсож, харилцан биенээ дэмжиж байх нь эргээд зөв бодлого, бодит үр дүнг бий болгоно гэдгийг онцоллоо”.

Хороо болон Холбооны хамтран үзэглэсэн энэхүү гэрээ нь 2019 оны 4-р улирал хүртэл хэрэгжүүлэх юм.

IMG_6289edi2

Уг гэрээнд Монгол Улсын үнэт цаасны зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, биржийн бус зах зээлийг хөгжүүлэх, зах зээл дээр мэргэжлийн оролцогчид, санхүүгийн зуучлагчдын үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүргэн хөгжүүлэх, хөрөнгийн зах зээл дэх шударга өрсөлдөөний орчинг бүрэн бүрдүүлж, зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зэрэг ажлуудыг тусгасан юм. Мөн өөрийгөө зохицуулах байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийг чадавхжуулах чиглэлд ил тод, нээлттэй, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлах зарчмыг баримтлан ажиллахаар харилцан үүрэг хүлээлээ.

Мөн үеэр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институти тус тус Хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд Хороог төлөөлж Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гүйцэтгэх захирал Л.Энхболд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, нар гарын үсэг зурав.

IMG_6250edi1IMG_6238edi3

2018 оны 9 дүгээр сар 19

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd