7012-3339
ҮЦЗЗ-д мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах шалгалтын тов

ҮЦЗЗ-д мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах шалгалтын тов

2018 оны 10 дугаар сарын 15-26-ны хооронд зохион байгуулсан Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах шалгалтын товыг СЗХ-ны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлөөс гаргалаа. 

Шалгалт:

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

1. ҮНЭТ ЦААСНЫ ЗУУЧЛАЛ-ын чиглэлээр эрх авах мэргэжилтнүүд 10:00 цагаас шалгалт эхлэнэ.
2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ын чиглэлээр эрх авах мэргэжилтнүүд болон ЭРХЭЭ СУНГУУЛАХ мэргэжилтнүүд 14:00 цагаас шалгалт эхлэнэ.

Хаана: 100 айл дахь Ампер хаус төвийн 6-н давхрын хурлын танхимд

Шалгуулагч нь:

  • Иргэний үнэмлэх, Харандаа, баллуур авч ирэх.
  • Шалгалтын байранд шалгалт эхлэхээс 45 минутын өмнө ирж, бүртгүүлэн, шалгалт өгөх танхимд 20 минутын өмнө байраа эзэлсэн байх. /хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй/
  • Шалгуулагч нь шалгалтын анги танхимд зөвшөөрснөөс бусад ямар нэг техник хэрэгсэл, гарын авлага, ноорог цаас, сурах бичиг болон бусад зүйл авч орох, шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авах, өөрийнхөө оронд хүн оруулах, бичиг баримт хуурамчаар үйлдэх зэргийг хориглоно.

Шалгуулагч шалгалтандаа тэнцээгүй тохиолдолд давтан шалгалтын төлбөр төлөөд нэг удаа давтан шалгалт өгөх эрхтэй.

Давтан шалгалт:

Хэзээ: 2018 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагаас
Хаана: 100 айл дахь Ампер хаус төвийн 6-н давхрын хурлын танхимд

Төлбөрийн мэдээлэл:
Дахин шалгалтын төлбөр: 50,000 төгрөг
Хүлээн авагч Төрийн банк: 1021 0017 2091 /MNT/
Хүлээн авагчийн нэр: МҮЦАЭХ
Гүйлгээний утга: Овог нэр

Та бүхэн цагтаа ирнэ үү.

Холбоо барих утас: 70123339, 96070690, 96940009

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd