7012-3339
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

 Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг “GRAND BULL AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ оны 12-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын өнгөрсөн дөрвөн жилд үзүүлсэн ололт, амжилтыг дүгнэн, номинаци тус бүрт нэр дэвшсэн шилдэг таван байгууллага/мэргэжилтэн/-с шилдгийн шилдгүүдээ тодруулан “GRAND BULL AWARDS 2018” цомыг гардууллаа.

Уг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос санаачлан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК, “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК-иудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

“GRAND BULL AWARDS 2018”-ийн номинаци тус бүрт нэр дэвшсэн шилдэг таван байгууллага/мэргэжилтэн/

“ШИЛДЭГ БРОКЕРИЙН КОМПАНИ”- Номинацид нэр дэвшигч

– “БУМБАТ АЛТАЙ ҮЦК” ХХК
– “АРД СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК
– “ТИ ДИ БИ КАПИТАЛ ҮЦК” ХХК
– “НОВЕЛ ИНВЕСТМЕНТ ҮЦК” ХХК
– “БИ ДИ СЕК ҮЦК” ХК

“ШИЛДЭГ IPO”- Номинацид нэр дэвшигч

– “АНД ЭНЕРГИ” ХК
– “МОНГОЛ ШУУДАН” ХК
– “ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН” ХК
– “ЛЕНДМН ББСБ” ХК
– “МАНДАЛ ДААТГАЛ” ХК

“ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ”- Номинацид нэр дэвшигч

– “СҮҮ” ХК
– “АПУ” ХК
– “ГОВЬ” ХК
– “БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ” ХК
– “ТАВАН ТОЛГОЙ” ХК

“ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ”- Номинацид нэр дэвшигч

– “СТАНДАРТ ИНВЕСТМЕНТ ҮЦК” ХХК
– “МИРЭ ЭССЕТ СЕКЬЮРИТИЗ МОНГОЛ ҮЦК” ХХК
– “БУМБАТ АЛТАЙ ҮЦК” ХХК
– “БИ ДИ СЕК ҮЦК” ХК
– “ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК” ХХК

“ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”- Номинацид нэр дэвшигч

– П.НЯМДОРЖ
– Б.ӨЛЗИЙБАЯР
– Ч.ГАНХУЯГ
– Н.ЦЭНГҮҮНБАЯР
– Д.МӨНХБАТ

“GRAND BULL AWARDS 2018”-ийн номинаци тус бүрийн шилдгийн шилдгүүд:

“ШИЛДЭГ БРОКЕРИЙН КОМПАНИ”-иар “БИДИСЕК ҮЦК” ХК,
“ШИЛДЭГ IPO”-иар – “ЛэндМН ББСБ” ХК,
“ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ”-иар “ГОВЬ ХК”,
“ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ”-иар “БИДИСЕК ҮЦК” ХК,
“ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ээр Б.ӨЛЗИЙБАЯР/”Ард капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал/ тус тус шилдгийн шилдгээр шалгарлаа.

Энэхүү арга хэмжээний үеэр МҮЦАЭХолбооны “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр МҮЦАЭХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Лхагва-г, Монголын Залуучуудын Холбооны “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” цол, тэмдгээр “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Брокер П.Санбуян, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Брокер Б.Алтай, “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн Брокер Б.Ууганцэцэг,  “Гаүли ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогч Ч.Минжмаа нарыг, “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” цол, тэмдгээр “Гаүли ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын шинжээч Ж.Мөнхбаатарыг, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Брокер А.Гэрэлмааг, Санхүүгийн зохицуулах хорооны “САНХҮҮ, БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргалыг,  “ХОРООНЫ ЖУУХ БИЧИГ”-ээр “Стандарт ИнвестментҮЦК” ХХК-ийн Дилер, шинжээч Б.Эрдэнэжаргал, “Ард секюритиз ҮЦК” ХХК-ийн Дилер Д.Энхбилэг, “Гаүли ҮЦК” ХХК-ийн Дилер Ц.Чанцал, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтан Г.Золжаргал нарыг тус тус шагналаа.

“GRAND BULL AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан Мэргэжлийн оролцогч байгууллагууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК, “АПУ” ХК, “ЛэндМн ББСБ” ХК, “Төрийн банк”, “Говь” ХК, ‘Сүү” ХК, “Ард Санхүүгийн нэгдэл” ХХК, “Ард Даатгал” ХК, “Голомт банк”, “Тавантолгой” ХК, “Голомт Капитал ҮЦК” ХХК, ‘Мандал Даатгал” ХК, “Мирэ эссет секьюритис монгол” ҮЦК, “Худалдаа Хөгжлийн банк”, “МИК Холдинг” ХК, “Арилжааны Төлбөр Тооцоо ҮЦК” ХХК, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Монгол базальт” ХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК, “Бумбат Алтай ҮЦК” ХХК,”ТиДиБи капитал ҮЦК” ХХК, “Ариг гал” ХК, “Новел Инвестмент ҮЦК” ХХК-ийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

mse frc ttha masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd masd