Өмч хувьчлал 1992.12.30
2022-04-13
.jpg&w=1080&q=100)
1992 оны 12 дугаар сарын 30-нд Засгийн газрын ээлжит хуралдаан Ерөнхий сайдын орлогч, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбишийн "Өмч хувьчлалын ажлын байдал, цаашдын зорилтын тухай" сонсголыг авч хэлэлцэн 1991-1992 оны өмч хувьчлалын дүнг гаргаж, 1993 оны хувьчлалын хөтөлбөрийг баталжээ.
1991-1992 онд хөрөн�ө оруулалтын эрхийн бичиг 1,9 сая хүнд олгогдож, 1,2 сая иргэн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 470 гаруй компанийн хувьцааг эзэмшигч болжээ. 1991-1992 онд хувьчилбал зохих хөрөнгийн 71,5 хувь буюу 14371,6 сая төгрөгийн хөрөнгө хувьчлагдсаны дотор 4987,9 сая төгрөгийн нэгдлийн хөрөнгө хувьчлагдсан байв.
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/