МҮЦАЭХ-ны гишүүн байгууллагуудын төлөөлөл малчдад туслах хандивын аянд нэгдлээ.
2024-03-07

Монгол Улсын нийт нутгаар хаваржилтын нөхцөл нэн хүнд, байгаль цаг агаарын хүндхэн үе тохиож малчдын амьжиргаанд хүндрэл тулгарч байгаа цаг үед Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос нийт гишүүн байгууллагууддаа "Малчдад туслах хандивын аян"-д нэгдэхийг уриалж Холбоо болон 14 гишүүн байгууллагаас мөнгөн хандив цугларсныг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Үндэсний аюулгүй байдал, хүн ам, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байгаа гамшигтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулан, төр засгийн шийдвэрийг бүх талаар дэмжиж, малчин ард иргэддээ туслах аянд нэгдэж хандив илгээсэн гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлье.
