Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтад бүртгэж байна.

2024-05-07

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2024 оны 05-р сарын 27-нөөс 06-р сарын 07-ны өдрүүдэд танхим болон цахимаар зохион байгуулна. 

  • Үнэт цаасны зуучлалын чиглэл:

Зохицуулалттай этгээдэд брокер, дилерийн ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн үнэт цаасны зуучлалын эрхийг авна.

  • Хөрөнгө оруулалтын чиглэл:

Зохицуулалттай этгээдэд гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон хөрөнгө оруулалтын зөвлөх, санхүүгийн шинжээч, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийг авна.

  • Аттестатчилал чиглэл:

Үнэт цаасны зуучлал болон хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийн хугацааг сунгах.

Мэргэжилтэн эрхээ авснаас хойш 3 удаа аттестатчилалд хамрагдах ёстой. Анх удаа эрхээ сунгаж байгаа бол 4 жилээр, 2 дахь удаагаа сунгаж байгаа бол 6 жилээр, 3 дахь удаагаа сунгаж байгаа бол хугацаагүйгээр олгогдоно.

 

Холбоо нь сургалтын системээ шинэчилсэн тул дараах цахим сургалтын системээр сургалтын бүртгэл, сургалтын төлбөр, сургалтыг зохион байгуулна.

Бүртгүүлэх https://e.masd.mn/#/login 

 

Сургалтын төлбөрийн мэдээлэл:

Хөрөнгө оруулалт-720,000 төгрөг

Үнэт цаасны зуучлал-380,000 төгрөг

Аттестатчилал-320,000 төгрөг

Давтан шалгалт-100,000 төгрөг

 

Утас: 7013-3339

Цахим шуудан: training@masd.mn

: 1444

Брокер шалгах