Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2024 Амжилттай Зохион Байгуулагдлаа.
2024-12-01
.jpg&w=1080&q=100)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2024" амжилттай зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг форум нь санхүүгийн салбарын бодлого боловсруулагчид, зохицуулагчид, бизнесийн байгууллагууд, дотоодын болон олон улсын экспертүүд, иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг хэлэлцэн гаргах чухал талбар болдог билээ.
Энэ жилийн форум “Монгол Улс - Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, ногоон эдийн засагт шилжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүгийн шийдлүүдийг онцоллоо. Өнөөдрийн "Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо" сэдэвчилсэн воркшоп арга хэмжээнд оролцогчид ногоон шилжилт, уур амьсгалын тайлагнал, тогтвортой санхүүгийн хэрэгжилтийн сорилтууд зэрэг сэдвүүдийг хэлэлцэж, олон улсын сайн туршлагууд, хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж, ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах талаар чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ.
Энэхүү форум нь Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөгжлийг дэмжих, санхүүгийн шинэ боломжуудыг нээн илрүүлэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх замд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь тогтвортой санхүү, ногоон санхүүжилттэй холбоотой аливаа ажлыг тууштай дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.