Хувьцаа эзэмшигч
2022-05-12
.jpg&w=1080&q=100)
Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.
Компани нь эзэмшиж байгаа бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээрээ хариуцлага хүлээнэ. Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.
Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
Энэхүү хуулиар компанийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэж ангилсан байна. Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязг�арлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж болно.
Тусгай зориулалтын компани буюу Хөрөнгө оруулалтын сангийн зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй холбогдох харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулиар бус, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулахаар заасан байдаг.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/