Компанийн тухай хууль
2022-04-13
.jpg&w=1080&q=100)
Энэ хэсэгт Компанийн тухай хуулийн агуулга, гол зарчим, ойлголтуудын талаарх хуулийн заалтуудыг ерөнхийд нь танилцуулах бөгөөд хуулийн зохицуулалтын нарийвчилсан заалтуудыг Компанийн тухай хуулиас дэлгэрүүлэн харах нь зүйтэй.
Компанийн тухай хууль нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулдаг. Тус хууль нь нийт 14 бүлэг, 100 зүйлээс бүрдэж байна. Компанийн тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/