Өмч хувьчлал 1992.11.06

2022-04-13

1992 оны 11 дүгээр сарын 6-нд Засгийн газраас "Өмч хувьчлалын ажлын зохион байгуулалт, эн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргаж, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын даргад Ерөнхий сайдын орлогч бөгөөд Засаг захиргааны сайд Л.Энэбиш, орлогч даргад Б.Очбадрах, нарийн бичгийн даргад Ё.Гэрэлчулуун, гишүүдэд Сангийн сайд Д.Даваасамбуу, Хууль зүйн сайд Н.Лувсанжав, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Нийслэлийн засаг дарга Ц.Баасанжав, Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц, Барилгын тэргүүн дэд сайд Ш.Шагдаррагчаа, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүн дэд сайд Б.Сүрэнжаргал, зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайд З.Дамиран, Үндэсний хөгжлийн газрын тэргүүн дэд дарга Д.Дэмбэрэл, Улсын статистикийн газрын дарга Б.Цэнд-Аюуш, Монголын Хөрөнгийн биржийн ерөнхий захирал Н.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталж, нийслэл, аймгийн Өмч хувьчлалын комиссын даргаар нийслэл, аймгийн Засаг дарга, хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга байхаар тогтоож, комиссын дарга, нарийн бичгийн дарга нарыг шинээр томилжээ.
 
Дээрх тогтоолоор өмч хувьчлал талаар нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг тодорхойлж, шинээр бий болсон хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа явуулахад нь нийцүүлэн дотоодын өөрчлөн байгуулалтыг шуурхай хийх, үнэт цаасны хоёрдогч зах зээлийг нээхтэй холбогдсон бэлтгэл арга хэмжээг авч хэрэгжүүлэх, нэгдлийн өмч хувьчлалд гарсан алдаа завхрал, зөрчлийг засаж залруулах, төрөөс тавих хяналтыг чангатгахаар заажээ.
 
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/

: 113

Брокер шалгах