Өмч хувьчлах тухай хуулийг батлав
2022-04-06
.png&w=1080&q=100)
"Өмч хувьчлах тухай" хууль батлагдмагц Засгийн газраас түүнийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд өмч хувьчлах ажлын арга зүйн үндсийг бүрдүүлэх, зохион байгуулалтын бүтцийг бий болгох, өмч хувьчлалын эхний шатанд баримтлах бодлого, чиглэлийг то�орхойлон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.
1991 оны зургадугаар сарын 7-нд Засгийн газар "БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж, "Аймаг, хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын дүрэм", "Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгийн үнэлгээний журам", "Хувьчлалын санг байгуулах, зарцуулах журам", "Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг тарааж, ашиглах журам", "Дуудлага худалдааг зохион явуулах нийтлэг журам"-ыг баталжээ. Мөн Засгийн газрын 170 дугаар тогтоолоор "Төрийн өмчид үлдэх болон төрийн өмч давамгайлсан байдлаар хувь оролцох үйлдвэрийн газрын жагсаалт"-ыг баталж, төрийн өмчид байсан ахуйн нэгж, байгууллагыг гурв�н хэсэгт хуваан, хувьчлалд хамрагдах хувь хэмжээг тогтоожээ.
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/