Түүхийн шинэ хуудас
2022-04-03

Түүхэн мэдээ:
Зөвлөлтийн удирдагч М.С.Горбачев ЗХУ болон социалист орнуудын өмнө тулгарсан асуудлыг шийдэхээр шинэ хөтөлбөр дэвшүүлсэн нь өөрчлөн байгуулалт буюу "Перестройка" байсан юм. Социализмын хүрээнд өөрчлөн байгуулалтыг алгуур аажим хийх чиг бодлоготой байсан боловч энэ нь Европын социалист орнуудад нийгмийг бүхэлд нь өөрчлөх хөдөлгөөн болон хувирчээ. Өөрчлөн байгуулалт улмаар социалист орнуудад нийгмийг бүхэлд нь өөрчлөх хөдөлгөөн болон хувирчээ. Өөрчлөн байгуулалт улмаар социалист системийн орнуудад өрнөсөн үйл явц БНМАУ-д ардчилсан хувьсгал гарах гол нөхцөлийг бүрдүүлжээ.
Социалист хамтын нөхөрлөл задрахын хэрээр БНМАУ-ын эдийн засгийн хэлхээ холбоо суларч, тусламж дэмжлэг зогсов. Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал зогсонги байдалд орсон явдлыг шүүмжлэх дуу хоолой, нийгмийн уур амьсгал хүчтэй болж иргэний ухамсар сэргэж эхлэв.
1989 оны сүүлчээр Монголд эдийн засгийн шинэчлэл, ардчиллын үйл явцыг түргэтгэх зорилго бүхий улс төрийн шинэ хүчнүүд бий болж улмаар олон нийтийн хөдөлгөөн олноор бий болов. Эрх баригчдын дунд ч улс төр, нийгэм эдийн засгийн шинэчлэлийг түргэтгэх үзэл санаа хүчтэй болж иржээ. Улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагаар 1990 онд АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулганаас "БНМАУ-ын улс төрийн намуудын тухай хууль"-ийг баталснаар тус улсад олон намын тогтолцоо бодит үйл хэрэг болов.
Төрийн шинэ тогтолцоог бүрдүүлэх нь ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн амин чухал асуудлын нэг байв. 1990 оны тавдугаар сард АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулган БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг батлав.
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/