Монгол улсад бэлэн мөнгөний арилжаа эхэлсэн өдрийн 28 жилийн ойн мэнд хүргэе!

2023-08-27

Бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлснээр МХБ-ийн санхүүжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерын пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулжээ.
Бэлэн мөнгөний арилжаа эхэлснээр "цэнхэр тасалбар"-аар худалдан авч эзэмшсэн хувьцаагаа иргэд хоорондоо болон бусад этгээдэд бэлэн мөнгөөр худалдаж эхэлсэн юм.
Монголын хөрөнгийн биржийн анхны захирал Н.Золжаргал: "1995.08.28. Энэ өдөр зах зээлийн анхны үнэт цаас төгрөг болох эхлэл тавигдсан. Өөрөөр хэлбэл хувьцаа амь орж, бид капитализмд шилжих чухал алхмаа хийж чадлаа..."
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/

: 125

Брокер шалгах