Үнэт цаасны зах зээлд хугацаагүй мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй мэргэжилтнүүдэд дурсгалын гэрчилгээ гардууллаа.

2024-02-07

Монгол улсад хөрөнгийн зах зээлийн анхны арилжаа зохион байгуулагдсан өдрийг тохиолдуулан Санхүүгийн Зохицуулах Хорооны удирдлагууд болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь үнэт цаасны зах зээлд хугацаагүй мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй мэргэжилтнүүдээ хүлээн авч дурсгалын гэрчилгээ гардууллаа.

 

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан "Үнэт цаасны тухай анхны хууль 1994 онд батлагдсанаар Үнэт цаасны хороо байгуулагдаж, Монгол Улсад хөрөнгийн зах зээл, түүнийг зохицуулж, хяналт тавих төрийн байгууллага болон түүнд оролцогч мэргэжлийн байгууллагууд байгуулагдаж, цаашдын хөгжлийнхөө суурийг тавьж байсан билээ. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл нь цоо шинэ түвшинд хүрч хөгжиж, олон шинэ бүтээгдэхүүнтэй, идэвхтэй арилжаатай, дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн хувьд олон улсын жишигтэй хөл нийлүүлсэн, шинэ өнгө төрх бүхий орчин үеийн зах зээл болж хөгжсөн байна" хэмээн онцоллоо.

 

Мөн МҮЦАЭХ нь "Тасралтгүй Боловсрол Судалгааны Институт"ХХК-тай Үнэт цаасны зах зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгууллаа. "Тасралтгүй Боловсрол Судалгааны Институт"ХХК нь CFA I болон II түвшний сургалтад үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхтэй мэргэжилтнүүдэд дараах хөнгөлөлтүүдийг олгож байгаа бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байна.

  1. Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээг анх удаа авсан бол 5%;
  2. Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ анх удаагаа сунгуулсан бол /4 жил/ 10%;
  3. Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ хоёр дахь удаагаа сунгуулсан бол /6 жил/ 15%;
  4. Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээг гурав дахь удаагаа Хугацаагүй сунгасан бол 20%;

: 143

Брокер шалгах