"Тогтвортой байдал, хүрээлэн буй орчин, уур амьсгалын тайлагнал" хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
2024-04-30
.jpg&w=1080&q=100)
Санхүүгийн зохицуулах хороо, ТоС Холбоо, Монголбанк хамтран “Тогтвортой байдал, хүрээлэн буй орчин, уур амьсгалын тайлагнал” сэдэвт хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Мэргэжлийн холбоодын төлөөллүүд болон ТоС Холбооны гишүүн байгууллагуудын Тогтвортой байдал, Санхүү байдлын Тайлагналын үйл ажиллагаа хариуцсан дунд болон дээд түвшний удирдлага, ажилтнууд, Биржид бүртгэлтэй топ компаниуд, санхүүгийн салбарын зохицуулагч, бодлогын байгууллагуудын 140 гаруй төлөөлөгч нар оролцлоо.
Арга хэмжээ нь тогтвортой байдал ба хүрээлэн буй орчин, уур амьсгалын тайлагналын сургалтаар дэлхий даяар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй тогтвортой байдал, хүрээлэн буй орчин, уур амьсгалын тайлагналын стандартуудын олон улсын чиг хандлага, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, Монгол компаниудын туршлага, сургамж, бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хэлэлцүүлгүүд өрнөсөн. Арга хэмжээний нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц нь хэлсэн үгэндээ 2022 онд “Байгаль орчин нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг боловсруулж, баталснаар нээлттэй хувьцаат компаниуд, үнэт цаас гаргагчид болон бизнесийн салбарын байгууллагууд сайн дурын үндсэн дээр тайлагналаа гаргадаг болсон бөгөөд 2022-2023 онд 11, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7 хувьцаат компани БОНЗ-ын тайлангаа олон нийтэд танилцуулаад байна. Жил ирэх тусам тайлагналын удирдамжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж тайлагнадаг, ач холбогдол өгч ажилладаг компаниудын тоо өснө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолжээ.
Холбоо нь Монгол Улсын тогтвортой байдал, хүрээлэн буй орчин, уур амьсгалын тайлагналын тогтолцоог сайжруулахад чиглэсэн олон талт санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.