Холбоо нь E-geree.mn блокчэйн цахим гэрээний системийг нэвтрүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2024-10-15

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Смарт Контракт Монголиа ХХК-тай хамтран ажиллаж, үнэт цаасны зах зээлийг цахимжуулах, үйл ажиллагааг хялбар, хурдан, найдвартай болгох зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ хүрээнд блокчэйн технологид суурилсан E-Geree.mn цахим гэрээний системийг Холбооны гишүүн байгууллагууд үнэт цаасны зах зээлд оролцогчидтой байгуулах гэрээнд ашиглахыг дэмжиж, уг системийг 20-50 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнээр санал болгох замаар хамтран ажиллахаар боллоо.
 
E-geree.mn блокчэйн ЦАХИМ ГЭРЭЭНИЙ СИСТЕМ нь технологийн салбарт шинэчлэл авчирсан бөгөөд олон төрлийн баримт бичгийг 100% цахим хэлбэрээр үүсгэж, илгээж, баталгаажуулах боломжийг олгодог. Баримтууд блокчэйн сүлжээнд найдвартай хадгалагдаж, “Дан” болон“ ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем, цагийн бүртгэлийн систем, дотоодын gsign, esign, monpass, tridumkey гэх 4 тоон гарын үсгийн системд холбогдсон ба үүнээс гадна олон улсын adobe sign, docusign гэх мэт тоон гарын үсгийн системийг мөн дэмжин ажилладаг. Энэхүү систем нь зардлыг хэмнэж, баримт бичигтэй холбоотой хүндрэлүүдийг багасгах байгаль орчинд ээлтэй "Cardon Neutral" төсөл юм.
 
E-geree.mn блокчэйн ЦАХИМ ГЭРЭЭНИЙ СИСТЕМ нь олон амжилттай хамтын ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал, боловсролын салбарт Эдүтэн, Пийрсон хөтөлбөрийн гэрээнүүдийг амжилттай цахимжуулж, Гэрэгэ Эдтек ХХК-тай хамтран 600 гаруй номын сангийн гэрээг 100% цахим хэлбэрт шилжүүлсэн. Түүнчлэн улсын хэмжээн дэх цэцэрлэгийн нийт 142,000 гэрээг www.e-geree.mn платформоороо дамжуулан цахимаар байгуулах холболтын ажлыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төв, И-Монгол академитай хамтран амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд 106 ширхэг мод 5,400кг нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал, эцэг эхийн 284,000 цагийг хэмнэжээ.
 
Цаашид E-geree.mn блокчэйн ЦАХИМ ГЭРЭЭНИЙ СИСТЕМ нь Холбооны гишүүн байгууллагуудад системийг хэрхэн ашиглах талаар заавар, танилцуулга өгч, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
 

: 441

Брокер шалгах