"MONGOLIAN CAPITAL MARKET CONNECTIVITY 2024" арга хэмжээг Сөүл хотноо зохион байгууллаа.
2024-11-22
.jpg&w=1080&q=100)
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Санхүүгийн зохицуулах хороо болон Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоотой хамтран БНСУ-ын Сөүл хотноо “Mongolian Capital Market Connectivity 2024" арга хэмжээг 11-р сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Содхүү, Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбооны дарга Со Юү Сог болон хоёр орны мэргэжлийн оролцогч компаниуд, хөрөнгө оруулагчид оролцов.
Арга хэмжээнд Холбооны гишүүн байгууллагуудын төлөөллүүд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл хийсэн бол БНСУ-ын талаас хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчид өргөнөөр оролцож цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.
Холбоо нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын зах зээлийг олон улсад таниулах зорилгоор Япон, Хонгконг, Шанхай, Сингапур улсуудад амжилттай айлчлалуудыг зохион байгуулсан. Энэ удаа БНСУ-ын айлчлалаар Монголын хөрөнгийн зах зээлийн боломжуудыг Солонгос улсын хөрөнгө оруулагчдад таниулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээлээ.






