"Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг
2025-01-28

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль" сэдвээр зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны төлөөлөл оролцож, татварын тогтолцоог шинэчлэх талаар санал, байр сууриа илэрхийлж байна. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд болон татвар төлөгчдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд татварын тогтолцоог сайжруулах, оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох асуудлыг хэлэлцэж байна.
Холбооны гишүүн байгууллагуудад татварын хууль, тогтоомжийн шинэчлэлд өөрсдийн саналаа өгөх боломж нээлттэй байгаа тул гишүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.