Үнэт цаасны зах зээлд ажилд үйлчилгээ явуулах эрх олгох сургалт

Admin

2025-10-03

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2025 оны 11-р сарын 03-наас 11-р сарын 21-ны өдрүүдэд танхим болон цахимаар зохион байгуулна. 

Сургалтын бүртгэл e.masd.mn сургалтын сайт болон eMasd аппликейшнаар явагдана.
Сургалтын бүртгэл нээх хугацаа: 10-р сарын 13
Сургалтад бүртгүүлэх заавар: https://youtu.be/z1BNGvwilIA

Шалгалтын тов: 11-р сарын 24
Давтан шалгалтын тов: 11-р сарын 27
Тангараг өргөх ёслол: 12-р сарын 01

Үнэт цаасны зуучлалын чиглэл:
Зохицуулалттай этгээдэд брокер, дилерийн ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн үнэт цаасны зуучлалын эрхийг авна.
Танхим: 11-р сарын 3 - 11-р сарын 07

Хөрөнгө оруулалтын чиглэл:
Зохицуулалттай этгээдэд гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон хөрөнгө оруулалтын зөвлөх, санхүүгийн шинжээч, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийг авна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авч буй хүн зуучлалын чиглэлээр эрх олгох сургалтад суух шаардлагагүй.

Танхим: 11-р сарын 10 - 11-р сарын 14
Цахим: 11-р сарын 17 - 11-р сарын 21

Аттестатчилал чиглэл:
Үнэт цаасны зуучлал болон хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийн хугацааг сунгах.

Танхим: 11-р сарын 12,13
Цахим: 11-р сарын 20,21

Уул уурхайн брокер:
Мэргэшлийн үйлчилгээ явуулах эрхтэй мэргэжилтэн нэмэлтээр тухайн эрхийг авна. Мөн шинээр эрх авч буй мэргэжилтэн хавсран авч болно.

Цахим: 11-р сарын 21

Мэргэжилтэн эрхээ авснаас хойш 3 удаа аттестатчилалд хамрагдах ёстой. Анх удаа эрхээ сунгаж байгаа бол 4 жилээр, 2 дахь удаагаа сунгаж байгаа бол 6 жилээр, 3 дахь удаагаа сунгаж байгаа бол хугацаагүйгээр олгогдоно. 

Сургалтын төлбөрийн мэдээлэл:

Хөрөнгө оруулалт-720,000 төгрөг

Үнэт цаасны зуучлал-380,000 төгрөг

Аттестатчилал-320,000 төгрөг

Уул уурхайн брокер - 250'000 төгрөг

Давтан шалгалт-100,000 төгрөг

 
Утас: 7013-3339
Цахим шуудан: training@masd.mn

Сургалт явагдах байршил: МҮЦАЭХ сургалтын танхим, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1р хороо, Энхтайваны өргөн чөлөө Express tower 11-01

: 1487

Брокер шалгах