ҮЦТХТ нь дансны төлөв түр хаалттай харилцагчдийн мэдээллийг ҮЦК-иудад нь цахим хаягаар илгээнэ
2023-06-23

Холбооны зүгээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны шат дамжлагыг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, мэдээллийн урсгалын давхардлыг арилгах, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх зэрэг зорилтын хүрээнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хаалттай төлөвтэй данснуудыг ҮЦК-уудад төлөв нээлгэх хүсэлт өгөхөөс өмнө ҮЦК-уудад мэдэх боломжоор хангах тухай саналыг хүргүүлсэн. ҮЦТХТ-д төлөв нээх боломжтой түр хаалттай төлөвтэй нийт 29 ҮЦК-иуд дээр нийт 112,352 данс байна.
Иймд Холбоо нь харилцагчийн түр хаалттай төлөвт байгаа дансны мэдээллийг ҮЦК-иуд API эсвэл бусад системийн холболтын аргуудаар хандалт хийж, шууд авах боломжтой систем бий болгох, харилцагчийн үйлчилгээ авч буй шат дамжлага, холбогдох зардлыг бууруулах боломжийг бүрдүүлэх санал дахин хүргүүлсэн.
Энэ саналын хүрээнд эхний ээлжинд ҮЦТХТ нь дансны төлөв нь түр хаалттай иргэдийн мэдээллийг холбогдох ҮЦК-иудад албан ёсны цахим хаягаар нэг удаа хүргүүлэхээр боллоо. Иймд ҮЦК-уид албан ёсны цахим хаягаа шалган тус жагсаалтыг үндэслэн ажиллана уу.