Монголын Үнэт Цааны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны (МҮЦАЭХ) Удирдах зөвлөлийн 07- сарын ээлжит хурал 81.8% ирцтэй зохион байгуулагдав. Хурлаар дараах шийдвэрийг гаргав. Үүнд:


  1. Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журмын нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эцсийн төсөлд бэлдэх ажлыг ажлын албанд даалгав.


  2. Холбооны мөнгөн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах зорилгоор Ажлын албаны Дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулав.


  3. 2025 онд хийгдсэн санхүүгийн хөндлөнгийн аудитын зөвлөмж болон Холбооны Хяналтын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт үндсэн хөрөнгө бүртгэх, үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх, эд хөрөнгийн хяналтыг сайжруулах талаар, Нягтлан бодох бүртгэлд ашиглах дансны нэгдсэн жагсаалтад нэмэлт, өөрчлөлтийг баталж,


  4. Хагас жилийн тайлангийн урьдчилсан гүйцэтгэлтэй танилцаж ажлыг ажлын албанд зөвлөмж хүргүүлэв.