МҮЦАЭХ-ийн жилийн шилдэг шагнал — Монголын санхүүгийн зах зээлийн тэргүүлэгч байгуулага, мэргэжилтнүүдийг шагнадаг.
“Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь анх 2013 онд тухайн үеийн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд өдгөө төрийн болон хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэг дор цуглуулж шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал болсон арга хэмжээ юм.
Шагналын ангилал
Best Broker of the Year
Гүйлгээний хэмжээ, үйлчлүүлэгчийн тоо, зах зээлийн хувь хэмжээгээр тэргүүлсэн брокер байгууллагад олгоно.
Best Dealer
Хоёрдогч зах зээлд идэвхтэй оролцогч, гүйлгээний хэмжээ болон тогтвортой байдлаар тэргүүлсэн дилер байгууллагад.
Best Investor
Монголын хоёрдогч зах зээлд хамгийн их хөрөнгийн эргэлт хийж, идэвхтэй оролцсон хөрөнгийн эзэмшигчид.
Best Innovative Product
Монголын санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, хэрэгсэл, платформыг амжилттай нэвтрүүлсэн байгууллагад.
Best ESG
Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) зарчмыг санхүүгийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа идэвхтэй нэвтрүүлсэн байгууллагад.
Best Young Professional
35 хүртэлх насны, үнэт цаасны зах зээлд онцгой хувь нэмэр оруулсан залуу мэргэжилтэнд олгоно.
Best Board of Directors
Байгууллагынхаа засаглал, хөгжлийн стратегийг шилдэгийн шилдэгээр удирдаж буй Төлөөлөн удирдах зөвлөлд.
Honorary Member
Монголын үнэт цаасны зах зээлийн хөгжилд олон жилийн туршид онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагад.
Гишүүнийг санал болгох
Дурын гишүүн санал илгээж болно. Таны саналыг хүлээн авна.