Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70.1.3-т заасны дагуу Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь гишүүдийнхээ үйл ажиллагаанд баримтлах нийтлэг журам, мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, заавар, зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хорооны танилцуулснаар баталж, хэрэгжилтийг хангуулах, гишүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх эрхтэй юм. Иймд гишүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол, маргааныг Холбооны ethics@masd.mn цахим шуудангаар хүлээн авч шийдвэрлэх болсныг мэдэгдэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 1-р сарын 10-ны өдрийн №7 тушаалаар батламжилсан дараах дүрэм, журамтай танилцана уу: Холбоо, түүний гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, гомдол маргааныг хянан шийдвэрлэх журам Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэгчдийн баримтлах ёс зүйн дүрэм
.jpg)