Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2018 оны 10 дугаар сарын 15-26 -ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Сургалтын бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 14-ны өдөр дуусна.

Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Өргөдөл, анкет

Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Иргэний үнэмлэхний хуулбар

2 хувь зураг

Сургалтын төлбөр 1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт Жич: 2018 оны 4, 5, 6, 7, 9, 11-р, 2019 оны 01, 04-р, сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Өргөдөл /5-р хавсралт/,

Анкет /2-р хавсралт/

Иргэний үнэмлэхний хуулбар

2 хувь зураг

Сургалтын төлбөр

Төлбөрийн мэдээлэл: Хүлээн авагч банк: Төрийн банк Дансны дугаар: 1021 0017 2091 /MNT/ Хүлээн авагчийн нэр: МҮЦАЭХ Гүйлгээний утга: Овог нэр, Утасны дугаар,

Утас: 7012-3339, 96070690 Цахим шуудан: info@masd.mn

Сургалт болох газар: “Ампер хаус” төвийн 6-р давхрын хурлын танхимд болно./100 айлын дөрвөн замын уулзварын баруун хойд талд/