Ази номхон далайн бүс нутгийн үнэт цаасны салбарын байгууллагуудыг нэгтгэн, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн гол хөгжлийн талаар мэдээлэл солилцох боломжийг олгодог Азийн Үнэт Цаасны Форумын бүх гишүүдийн 27-р их хурал 2022 оны 12 сарын 14-ны өдөр цахим хэлбэрээр болж Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны төлөөллүүд оролцлоо. Хурлаар хэлэлцсэн асуудлуудаас дурдвал:
• Байгаль орчин, нийгэм, засаглал /БОНЗ/- г хөрөнгийн зах зээлд хэрхэн нэвтрүүлж байна вэ?
• БОНЗ-ын хөрөнгө оруулалтын талаар жижиглэн худалдаачид болон байгууллагын компаниудын үзэл бодол ямар байна вэ?
• Азийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд БОНЗ тайлангийн талаар ямар үзэл бодолтой байна вэ?
• Азийн компаниудын үзэл бодол нь ердийн БОНЗ-ийн үзэл бодлоос ялгаатай юу?
• Бид Азийн арга замаар БОНЗ тайланг хэрхэн урагшлуулах вэ?
Дээрх сэдвүүдийн хүрээнд Азийн орнуудын төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм. Мөн Ирэх жил Азийн Үнэт Цаасны Форумын бүх гишүүдийн 28-р их хурал Энэтхэгийн Мумбай хотод зохион байгуулагдахаар боллоо.
