МҮЦАЭХ нь хөрөнгийн зах зээлийн гол оролцогч болох Биржийн бус зах зээлийн үндсэн дүрэм журам эрх зүйн баримт бичгүүдийг баталж үйл ажиллагааг нь эхлүүлээд дөнгөж хагас жил болж байгаа хэдий ч нийт 318,988,000,000 төгрөг, 12,000,000 ам долларын санхүүжилтыг тус тус анхдагч зах зээлээс татан төвлөрүүллээ.

Харин хоёрдогч зах зээлд нийт 29,946,564,161.25 төгрөг, 200,000 ам долларын үнийн дүн бүхий арилжааг явуулаад байна. Бид цаашид үйл ажиллагаа, программ хангамжаа сайжруулж цар хүрээгээ тэлж ажиллах болно.

ББЗЗ-ийг бодлогын хүрээнд дэмжин холбогдох журмуудыг батламжилж хамтран ажилласан Санхүүгийн зохицуулах хороо, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК мөн арилжаанд идэвхтэй оролцсон мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон үнэт цаас гаргагчид, андеррайтерын компаниудаа талархал илэрхийлье.