Монгол улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төсөл II, Техник туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА, МҮЦАЭХ хамтран санхүүгийн зах зээлийн оролцогчдод зориулан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны 14:00 цагаас олон нийтэд нээлттэй семинарыг онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Тус семинар нь дараах сэдвүүдийн хүрээнд явагдана. Үүнд:
Биржийн бус зах зээлийн олон улсын практик;
Монгол улсын биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчин;
Биржийн бус захын дүрэм, журам, систем;
Хөрөнгийн зах зээлийн шинэ сурах бичгийн талаарх танилцуулга.
Та 9-р сарын 17-ны 14:00 цагт доорх линк дээр дарж ZOOM-ээр семинартаа оролцох ба дэлгэц дээр гарч ирсэн талбарт өөрийн нэр болон и-мейл хаягаа бичин нэвтрэн орно уу.
Семинарт оролцох линк:
https://us02web.zoom.us/j/83118315015?pwd=TjdLMmFsUGR2NmhYVmRuL3B3cEptZz09
Passcode: 298854
Webinar ID: 831 1831 5015
Семинарын Хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.
Семинарын нүүр ENG
