Холбооны УЗ-ийн 2021 оны 6-р сарын 29-ны өдрийн ээлжит бус хурлаар “БиБиЭсЭй” ҮЦК ХХК-ийг ердийн гишүүнээр элсүүлэх асуудлаар хуралдсан бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Хуралд “БиБиЭсЭй” ҮЦК ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч. Сайнбилэг байгууллагынхаа талаар танилцуулга хийж, цаашид хийгдэх ажлүүд, Холбоотой хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
“БиБиЭсЭй” ҮЦК ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 оны 2-р сарын 24-нд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалт менежментийн компанийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө нэгдсэн “БиБиЭсЭй” ҮЦК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.
