Биржийн бус зах зээлийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар нийт 64,801 ширхэг өрийн хэрэгслийг 7,204,680,408 төгрөгөөр арилжаалсан байна. Үүнээс анхдагч зах зээлийн арилжаагаар BGF BOND-ын 1.1 транчийн / Roll over / 500 ширхэг өрийн хэрэгслийг 500,000,000 сая төгрөгөөр, Гацуурт BOND-ын 6,400 ширхэг өрийн хэрэгслийг 6,400,000,000 төгрөгөөр тус тус арилжааллаа. Хоёрдогч зах зээлийн арилжаагаар 301 ширхэг өрийн хэрэгсэл 304,680,408.2 төгрөгөөр арилжаалагдсан байна.