Өнөөдөр Малайз улсын хөрөнгө оруулагчдын төлөөлөгч нар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны байранд хүрэлцэн ирж МҮЦАЭХ-ны үйл ажиллагаа болон Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Тус уулзалтад Холбооны Удирдах зөвлөлийн дарга А.Батболд, Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцсон бөгөөд Монголын биржийн бус зах зээлтэй танилцан цаашдын Монгол улстай хамтран ажиллах тухай санал солилцлоо.
