Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын хуульч, эрх зүйч, комплаенс мэргэжилтнүүдийн гишүүнчлэлтэй "МИНИЙ ДУРТАЙ ҮНЭТ ЦААСНЫ ЭРХ ЗҮЙ КЛУБ"-ын өглөөний уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалтад урилгаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн оролцож “Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн зохицуулалт, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Мөн УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орсон заалтууд болон өөрчлөлт шинэчлэлтүүдийг танилцуулж, түүний талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Клубийн гишүүдтэй чөлөөт ярилцлага хийж үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын орчин, шинэчлэл, цаашдын чиг хандлага сэдвээр ярилцсан хүндэт зочиндоо талархал илэрхийлье.